Powered by Blogger.
RSS

Зөвлөгөө

Гэр бүл салах нь хүүхдэд илүү хүнд тусдаг 
Гэр бүл салж сарнихад хамгийн том хохирогч нь хүүхэд болдог. Гэр бүл салалт хүүхдэд хэрхэн нөлөөлдөг болохыг авч үзвэл:

1 хүртэлх нас: Эцэг эхийн харилцаанд зөрчил гармагц тэд уцаартай болж хоол унд нойрондоо муудах зэрэг байдал илэрдэг.

1-2 нас: Тэд айдас түгшүүрт орж хэн нэгэнд хаягдсан мэт сэтгэгдэл төрнө. Хуруугаа хөхөх, орондоо шээх зэрэг үзэгдэл ажиглагдана.

3-5 нас: Эцэг эх нь салсанд өөрийгөө буруутгаж, сэтгэл нь шархална. Эцэг эхдээ хаягдсан мэт сэтгэгдэл төрж, тэдэнд итгэх итгэл нь алдарна. Хүмүүжлээр доголдож эхэлдэг. Ах эгч, найз нартайгаа харилцахдаа зөрүүд ааш араншин гаргана.

6-8 нас: Эцэг эхийн салалтыг тодорхой хэмжээгээр ойлгоно. Тэдэнд сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлж эцэг эхдээ хаягдлаа хэмээн шаналдаг. Хурц ширүүн аашилж, идэвхгүй байдалд шилжинэ, нойр хоолондоо муудах тал бий.

8-10 нас: Тэд эцэг эхдээ гологдож, хаягдлаа гэж бодно. Гэхдээ тэдэнд уураа тэр бүр гаргахгүй. Уйтгар гунигтай болж, амархан цочиж, айж эмээх болно. Ирээдүйнхээ төлөө санаа зовж, найз нөхөдтэйгээ тоглох, сургуульдаа явах дургүй болох нь бий.

10-12 нас: Эцэг эхийнхээ салсан бодит шалтгааныг ойлгоно. Эцэг эх, хүүхэд бие биедээ харилцан уцаарлах байдал гарна. Найз нөхөдтэйгээ харилцаагаа өөрчилж улмаар худал хэлэх, элдэв ааш араншин гаргах нь бий.

12-18 нас: Эцэг эхийн байдлыг ажиглана. Сэтгэлээр унаж уур уцаартай, уйтгар гунигтай нэгэн болно. Гэр бүл найз нөхдөөсөө хөндийрч ганцаар байхыг эрхэмлэдэг.


Эрүүл саруул, урт удаан наслагчидтай нутгууд [ 2013.05.14 ]
Урт насалдаг хүмүүс эрүүл амьдралын ижил хэв маягтай байх нь нийтлэг ажээ

Зуу насалсан юм уу, түүнээс ч урт насалсан хүмүүсийн тухай уншихад тэднээс бараг бүгдээс нь урт наслалтынхаа нууцаас хуваалцаач гэж заавал асуусан байдаг юм.  Тэдний хариулт төсөөлмөөргүй харилцан адилгүй байх нь олонтаа тохиолддог.  Зарим нь архи, тамхи огт хэрэглээгүйд гол нууц нь оршдог байх гэж хариулсан байхад зарим нь өглөөний цайндаа байнга утсан гахайн мах, өндөг идсэний хүчинд  урт насалсан байх гэж хариулдаг хүмүүс ч бий. 

Хувь хүний урт наслалтад нөлөөлөх хүчин зүйлс маш олон бөгөөд тэр бүгд удамшлын ген болон хүрээлэн байгаа орчны цогц харилцан үйлчлэлийн нэгээхэн хэсэг юм.  Залуу насыг нь уртасгах мөнхийн “усны оргилуурт” хүргэх харгуй зам байдаггүй юмаа гэхэд эргэн тойронд нь 100 болон түүнээс дээш насныхан санаанд оромгүй олноороо амьдардаг “хөх бүс” гэж нэрлэгдсэн жижигхээн “булаг шандууд” байдаг нь өнөөдөр нэгэнт нууц биш болжээ.  Үнэнийг хэлэхэд хүн бүр л ийм газар нутаг - “хөх  бүсүүдийг” чухам ямар ид шид ингэж дуутай шуутай байлгасаар өдий хүрснийг мэдэх сонирхолтой байдаг.

Хамгийн олон зуун настангууд амьдран суудаг Италийн Сардин арлын нутаг дэвсгэрийг судлаачид газрын зураг дээр хөх бэхээр тэмдэглэх болсноос хойш энэ нэр томъёо түгэн дэлгэрчээ.  Газрын зурагт ийм тэмдэглэгээ хийсний эцэст Сардин арлын төвөөс зүүнийг хамарсан хэсэгт ер бусын өтгөн “хөх бүс” тодорч ирсэн ба энд хүмүүсийн наслалт тус арлын бусад бүх хэсгээс илүү өндөр байдаг нь тодорхой болжээ.

Үүнээс хойш хөх бүсүүд өөр цөөнгүй газар нутагт тодорсон бөгөөд тухайлбал Японы Окинава арал, Коста Рикийн Никояа хойг, Икарийн Гриик арал зэрэг газар урт настан олонтой нь тогтоогджээ. АНУ-д гэсэн ийм бүс нутгууд цөөнгүй байдаг ба тэдгээрийн нэг болох Калифорнийн Лома Линдад Долоо дах Өдрийн Адвентистууд олноороо оршин суудаг бол өөр нэг харгуй зам Дакота болон Миннесотагаар дамжин Канад хүртэл үргэлжилдэг байна.

Ийм бүс нутгууд хоорондоо алс зайтай, хүмүүс нь ахуй соёлын томоохон ялгаатай байдаг нь тодорхой юм. Гэхдээ ийм хөх бүсүүдэд амьдран суудаг хүмүүсийн аж төрөл, амьдралын хэв маягт ижил төстэй зүйл бас байдаг ажээ. Тэд хэзээ ч хоол ундаа хэтрүүлэн иддэггүй, олонхи нь тамхи татдаггүй байна. Тэд амьдралынхаа туршид биеийн хүч, оюун санааны аль алинд нь ч маш идэвхтэй хэв маягаар амьдардаг ба явган их явдаг, хоорондоо байнга харилцдаг хамт олонч байж, өөрсдийгөө ямагт завгүй байлгаж чаддаг ажээ. Олонх зуун настангууд нь 90–ээс хойш ч гэсэн бусдын гар харалгүй өөрсдөө бие даан аж төрж байдаг бөгөөд олонхи нь мөн адил насны эцэс хүртлээ бие сайтай, энх тунх амьдардаг гэнэ.

Тэд хоолондоо бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн, шош, самар, шинэхэн жимс, хүнсний ногоо ихээр хэрэглэдэг ба харин ногоон хоол түлхүү хэрэглэдэг. Долоо дах Өдрийн Адвентистуудаас бусад нь далайн гаралтай хүнс ихээр хэрэглэдэг ажээ. Хооллох цаг бол тэдний өдөр тутмын амьдралын чухал үйл явдалд тооцогддог бөгөөд энэ нь гэр бүл болон хамт олонтойгоо сайн харилцаатай байх үүрэг хариуцлагынх илэрхийлэл гэж үздэг байна. 

Энгийн зүйлс ч бас бий, гэхдээ амьдралын ийм хэвшил нь урт удаан, эрүүл саруул амьдралынх нь үндэс суурь байж болох юм. Бид үүнээс суралцаж болох бөгөөд зарим дадал заншил, аж төрөх хэв маягийг нь нь өөрсдийнхөө амьдралд авч хэвшүүлж болох юм. Биеийн идэвхтэй хөдөлгөөн хийж, зөв хоол хүнс идэж,  (хэтрүүлэхгүйгээр), өмнөө тавьсан зорилготой амьдрах соёл хэвшүүлж, гэр бүл болон хамт олонтойгоо харилцаа холбоо сайтай байх ёстой юм. Та хөх бүсэд амьдран суудаггүй ч тэнд амьдран суудаг мэт аж төрснөөр танд

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 comments:

Post a Comment